Энэ сарын 11-ний өдрөөс бэлэн байдлын зэрэглэлийг бууруулахаар болоод байгаа. Тэгвэл даваа гарагийн өглөөний 06:00 цагаас эхлэн нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд гарах аж. Мөн автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэх юм байна.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Нийслэл хотод халдварын олон голомт идэвхтэй байгаа учраас хотоос гарах хөдөлгөөнд тавигдаж байгаа хязгаарлалт хэвээр үргэлжилнэ. Зайлшгүй тохиолдолд хотоос гарах бол PCR шинжилгээг заавал өгсөн байхыг шаардана. Дэглэм буурч байгаа ч Улаанбаатар хотод халдварын голомтууд идэвхтэй хэвээр байгаа учир иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх шаардлагатай" гэдгийг онцоллоо.
Б.Баатар