Коронавирусний халдвар сүүлийн өдрүүдэд эрүүл мэндийн салбараас буюу эмнэлгүүдээс халдвар ихээр гарч байгаа. Тэгвэл дээрх газруудад ямар хариуцлага тооцох, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай улсад төдийгүй дэлхийн улс орнуудад ч гэсэн эрүүл мэндийн салбар нь голомтын эх үүсвэр болох эрсдэл өндөр байгаа. Хамгийн гол нь тухайн эмнэлэг халдвар хамгааллын дэглэм баримтлаагүйгээс болж халдвар гарч байна уу эсвэл үйл ажиллагаагаа явуулж байгаад эмч мэргэжилтнүүд халдвар авсан уу гэдгийг нь тогтоох ёстой. Үнэхээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаад халдвар авсан байхад тэднийг буруутгаж болохгүй. Эрүүл мэндийн байгууллагуудад эрсдлийн үнэлгээ хийж байгаа" гэлээ.
Б.Баатар