Монгол Улсын Засгийн газраас Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Тэгвэл бэлэн байдлын зэрэглэлийг буруулж байгаатай холбоотойгоор энэ асуудлыг хэрхэн зохицуулах талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "БНХАУ-д өнгөрсөн жил Цагаан сарыг тэмдэглэснээс болж халдварыг алдаж асар том асуудал үүсгэж байсан.
Тиймээс манай улсын хувьд удахгүй хоёрдугаар сард болох Цагаан сарын баярын үеэр тодорхой хязгаарлалтууд тогтоох асуудлыг нийслэлийн хэмжээнд ярьж байгаа. Нэгэнт Засгийн газраас Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарчихсан учраас нийслэл зохицуулалт хийж, хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэрүүд гаргана. Нөхцөл байдалтайгаа уялдуулаад шийдвэр гаргах бөгөөд иргэд болон бизнес эрхлэгчдэдээ аль болох урьдчилаад мэдээлэл өгөх, ижил түвшний мэдээлэлтэй байлгах боломжоор хангана.
Өвчний нөхцөл байдал таамаглах боломжгүй байгаа. Аль болохоор шуурхай, ойлгомжтой мэдээллийг бизнес эрхлэгчдэд өгөхийг хичээж байгаа" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)