Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг ирэх даваа гарагт буюу нэгдүгээр сарын 11-ны өдөр нээхээр болжээ. Харин тус газарт байрладаг үйчилгээний байгууллагууд ажиллахгүй, иргэд зөвхөн гэр бүлээрээ агаарт гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.
Мөн салхинд гарах иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйн тулд холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт дор тодорхой маршрутыг нээнэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ. Гэхдээ иргэд хамт олноороо биш зөвхөн гэр бүлээрээ, хэт олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр агаарт гарах хэрэгтэй. Үүнд мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллана гэдгийг мөн тэрбээр онцолсон.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)