Маргаашаас эхлэн нийслэлд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаг үеийн байдлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Дотоодод халдвар тархсанаас хойш 1.2 сая хүнийг шинжилж, 1300 гаруй хүнийг эмчилж байна. Халдвар гарсан зургаан аймгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж ажилласны дүнд халдвар гарсан аймгууд халдваргүй бүс болоход ойрхон байна.
Тухайлбал, Сэлэнгэ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд халдвар гарахгүйгээр 10 хоносон байна. Цаашид 10 хоноход бүх аймгууд халдваргүй бүс болно гэсэн үг.
Нийслэлийн хувьд халдварын голомт өргөн хүрээг хамарсан учраас өнгөрөгч арванхоёрдугаар сарын 13-аас хатуу хөл хорио тогтоож 14 хоносон. Маргаашаас хөл хорионы дэглэмийг сулруулах гэж байна.
Нийслэлд нийт 603 тохиолдол бүртгэгдсэнээс талаас дээш хувь нь Баянзүрх дүүрэгт гарсан голомт байна. Хоёр дахь том голомт нь Ачтан эмнэлэгтэй холбоотой голомт. Энэ голомт эмч, эмнэлгийн мэргэжиллтний хүрээнд явагдах нь тодорхой болсон. Учир нь өнгөрсөн хугацаанд тус эмнэлгийн амбулаториор үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдээс илрээгүй" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)