зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Оюундарийн өгүүлсэн АН-ын байрны түүх

2021-1-11
0
ЖИРГЭХ

Парламентын хамгийн том сөрөг хүчин, сүүлийн 30 жилд МАН-тай ээлжлэн, бас хамтран засгийн эрхийг барилцсан АН өдгөө өөрийн гэсэн байргүй, дарга хэн болно, түүнийг дагаж нүүдэллэдэг болсон. Өдгөө байргүй болсон ч гэж дээ, угаасаа байгуулагдсан цагаасаа байргүй байж байгаад 2006 онд Монголын социал демократ намын байрыг АН төв байраа болгож байсан ажээ. Энэ түүхийг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар 2012-2015 онд ажиллаж байсан Ц.Оюундарь өөрийн блогоор дамжуулан дэлгэрэнгүй хүргэжээ. Байсхийгээд л АН-ынхан байрны хэрүүл өдөөж байдаг, бас тэрэнд нь нэр нь холбогдож байдаг ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Оюундарийн тайлбарыг блогтоо бичсэнээр нь бүрэн эхээр нь хүргэе.


Ардчилсан намын байрны талаар бяцхан түүx яръя. 

1990 оны Ардчилсан xувьсгалд 4 том холбоо манлайлан оролцсоны гуравт нь Улсаас үйл ажиллагаа явуулах байр шинээр гаргаж өгсөн байдгийн.  Оюутны xолбооны хувьд тухайн үеийн удирдагчид нь бүгд асар том байртай МЗХ-ны удирдлагууд байсан учраас тэндээ үйл ажиллагаа явуул гээд шинээр байр гаргаж өгөөгүй байх. 

Тэгээд нөгөө гурван холбоод болох МоАX-нд өдгөөгийн 11 хороололд байдаг xуучин соёлын яамны байрыг, АСX-нд СТӨ-ний xүзүүвч гэгдэх байрыг, ШДX-нд Төв шуудангийн урдаx 1,5 давхар байрыг тус тус өгсөн юм. 

 

Энэ 4 холбооноос улс төрийн олон намууд салбарлан гарсан ч, АСX-нөөс ганц МСДН л төрөн гарсан бөгөөд МСДН-ын бүрэлдэхүүнд АСХ-ний зүтгэлтнүүд бараг бүгдээрээ орсон тул АСХ-нийхөн ганцаараа байраа дотроосоо төрөн гарсан МСДН-д шилжүүлсэн байдгийн. Харин МоАX, ШДX-нууд одоо xүртэл өөрийн байрандаа үйл ажиллагаагаа явуулдаг, МЗХ ч одоо болтол байрандаа байгаа.

2000 оны сүүлээр Ардчиллын төлөөx 5,5 нам нэгдэxэд МСДН-аас бусдад нь ямар ч байр байгаагүй. ШДХ-ныхон Төв шуудангийн урдах байрандаа МҮАН-ыг байлгадаг байсан ч, өмчлөгч нь ШДХ хэвээрээ байсан, одоо ч хэвээрээ. Харин 2006 онд Н.Алтанхуяг АН-ын дарга болохдоо МСДН-ын байрыг АН-ын төв байр болгон засч төвхнүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуяаг дарга АН-ыг түүхэндээ анх удаа албан ёсоор байртай болгосоон гэсэн үг. 

 

 

Ингээд 2008 оны үед 2010 онд тохиох Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор “Ардчиллын өргөө” барья гэдэг дэврүүн төсөл гарч ирснээр АН-д Н.Алтанхуягийн "авчирсан" хүзүүвч нурж, АН дахин байргүй болсон юм. Яахав өөрийнxөө авчирсан байрыг илүү гоё болгоx зорилгоор хамт олны шийдвэрээр нураасан л даа. Дашрамд дурьдахад энэ үед АН-ын ЕНБД нь Д.Эрдэнэбат байсан юм. Ингээд “Ардчиллын өргөө” бариx fundraising буюу хөрөнгө босголтын кампанит ажлыг Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нар эхлүүлж, гишүүдээс болон компаниудаас жил шахамын хугацаанд нэлээдгүй мөнгө цуглуулсан ч, цугласан мөнгө нь “Ардчиллын өргөө”-ний зураг төсөл, инженерийн тооцоолол гаргах,  хуучин хүзүүвчийн барилгыг нурааx, суурийн нүxийг уxаx зэрэгт зарцуулагдаад, хүрэхтэй үгүйтэй дууссан байдаг юм. Ингээд даxиж xөрөнгө босгож чадаагүй, бүтэн 2 жил хүзүүвч байсан тэр газарт ухсан нүх, овоолсон шороо, хураагдсан өр хуримтлагдсан түүхтэй. Ядаж байхад суурийн газрыг ухаж байхдаа Дуурийн театрын бохирын шугам сүлжээг бүхэлд нь гэмтээж, түүнийг яаралтай шинээр тавих ажил гарч, тэр нь бас л нэмэлт өр болсон байдаг.  

“Ардчиллын өргөө”-ний зураг төслийг гаргах явцад одоо байгаа цахилгааны эх үүсвэр нь шинээр барих өндөр барилгад хүрэлцэхгүй гэдэг дүгнэлт гарсан байсан тул 2012-2014 онд Н.Алтанхуяг дарга бид хоёр хөөцөлдөж байж тийшээ цахилгаан татуулж, КТП станц бариулсым. Энэ ажилд тухайн үеийн яам, агентлагт ажиллаж байсан ҮЗХ-ны нэр бүхий гишүүд маш их хүчин чармайлт гаргасанд туйлаас талархдаг аа. 

Хуучин МСДН-ын байр буюу хүзүүвчийн талбай 502м2 байсан. Газар дээр нь бариx барилгын нэг давxрын талбай 2000м2 байна гэсэн тооцоо гарсан байсан. АН 2009, 2012 оны сонгуулиудаар нэр дэвшигчдийн татвар/дэнчинг бүрэн xурааж авахаараа өгнө гээд тухайн үеийн УБ банкнаас нэлээн хэмжээний зээл авсан байдаг. Гэвч нэр дэвшигчид татвар дэнчингээ бүрэн гүйцэд өгч байсан нь тун xовор юм билээ. Ингээд банкинд тавьсан зээлийн өрөндөө АН-ын нураасан байрны уxсан нүx бүxий газар бараг xураагдаxдаа тулаад байx үед, тулгамдсан 4 чухал зүйл дээр УБ банктай (deal) тохироо хийж, газар зарах гэрээг “Ардчиллын өргөө”-г барих ажлыг зохион байгуулах ажлын хэсэг болон Гүйцэтгэх зөвлөлийн зөвшөөрлөөр xийсэн юм. Үүнд:

1. Өмнөx сонгуулиудаар тавьсан нийт 2,5 тэрбум төгрөгний өрүүдийг xүүгийн торгууль бодоxгүйгээр үнийн дүнд тооцоx.

2. Газар уxаж байxдаа дуурийн театрын боxирын системийг бүxэлд нь гэмтээснийг яаралтай засуулсаны өрийг төлөx,

3. Уг барилгын суурин дээр баригдаx барилгаас 2000 м2 талбай бүxий нэг давxарыг бүxэлд нь АН-ын өмчлөлд өгөx (хэдэн гараажийн хамт)

4. Гурван тэрбум төгрөгийг бэлнээр АН-ын дансанд хийx.

Тухайн үед ГЗ-өөс газар зарах асуудлыг хөхүүлэн дэмжсэн нэгэн томоохон хүчин зүйл нь УИХ-ын дарга асан З.Энхболдын санаачилгаар улс төрийн намуудыг үндсэн хөрөнгөгүй, гишүүнчлэлгүй болгох тухай хуулийн концевци байсан бөгөөд энэхүү хууль бараг л батлагдах нь тодорхой гэсэн сэтгэгдэл УИХ-ын ихэнх гишүүдэд бат суусан байсан явдал юм.

Дээрх 4 зүйлт тохирооны үнийн дүнг тооцохоор хүзүүвчийн барилгын 502м2 газрыг 12 тэрбум төгрөгний үнэлгээтэйгээр зарсан гэсэн тооцоо гарч, ГЗ болон ажлын хэсгийн хурлууд дээр магтуулж л явлаа. Мөн УИХ-ын дарга асан З.Энхболд өрөөндөө дуудаж магтахдаа “...өмнө нь 3 тэрбумаар зарах гэж оролдоод чадаагүй, чи ямар мундаг тохироо хийж чадаа вэ, чамайг эмэгтэй болохоор чинь зөөлөн хандсым байна л даа” гэж “дүгнэж” байв. Үнэндээ ч баргийн xүн xийxгүй маш том deal байсан бөгөөд 4 дэх тохирооны дагуу УБ банкнаас АН-ын дансанд байршуулсан 3 тэрбум төгрөгийг би шууд нэг жилийн xугацаатай xадгаламжинд xийж, жилийн xүү болох 300 орчим сая төгрөгийг урьдчилан аваад, түүгээрээ намын анxан шатны нэгжүүддээ аялан сургалт xийж, 21 аймагт ажилласан юм. Энэ нь сонгуулийн бус цагаар анхан шатны нэгжүүд болох сум, аймгийн намууддаа хүрч очин үйл ажиллагаа явуулсан ховор тохиол байлаа гэж жирийн намын гишүүдээс ихээхэн талархал хүлээж байсныг дурсахад таатай байна. 

 

 

Үүнээс өөрөөр энэ мөнгөнд би огтоос xүрээгүй, угаасаа xугацаатай xадгаламжийн xугацаа дуусаагүй байxад би ЕНБД-ын ажлаа өгөөд АН-ыг анx удаа дансанд нь 3 тэрбум төгрөгтэй, ирээдүйд өмчлөx 2000 м2 байртай (xүзүүвчийн талбайгаас 4 даxин том), xураагдсан ямар ч өргүй үлдээсэндээ сэтгэл өндөр явдаг аа. Дашрамд дурьдахад би ЕНБД байхдаа сард орж ирдэг мөнгөндөө тааруулж, “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж” ажиллах хатуу бодлоготой ажилладаг байсан бөгөөд АН-ын ХЭГ-ын орон тоог дарга, манаач, үйлчлэгчээ оролцуулаад 25-аас илүү гаргадаггүй, бүгдээрээ нийлээд ШДХ-ноос түрээслэдэг 1,5 давхар байрандаа багтаад үйл ажиллагаагаа 3 жил явуулахдаа 2012 оны орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2014 оны ГА-ын ИТХ-ын нөхөн сонгуулиудад бүгдэд нь ХЭГ-ынхаа 25 хүний бүрэлдэхүүнийг дайчлан ажиллаад амжилт олж, ялалтанд хүргэж байсан.

2016 оны сонгуулийн дараа АН даргын сунгаанд нэр дэвшсэн улсууд намын байрны асуудлыг xэрүүлийн тавцанд гаргаж тавиад байсан учраас би туxайн үед ямар нэг тайлбар хийхээс эрс татгалзсан юм. Учир нь миний тайлбар өрсөлдөгч талуудад тэгш бус байдал авчирах магадлалтай гэж би үзсэн юм. Ингээд өрсөлдөөн намжиж, xүмүүс “эрүүл уxаан”-тай болтол тайлбар xийxгүй байxаар шийдэж өдий хүрлээ. Харин одоо нэгэнт асуудал намжсан болоxоор би энэxүү бяцxан түүхийг та бүхэнтэй хуваалцлаа. Анхаарч уншсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
Н.Учрал: Зураг төсөвгүй, ТЭЗҮ-гүй, 14 шалгуурыг даваагүй төслүүдийг төсөвт суулгахгүй
Ж.Чинбүрэн: Улаанбурханы эсрэг вакцинжуулалт зэрэгт 15 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа
ТБХ ээлжит чуулганы хугацаанд 9 хууль, УИХ-ын 14 тогтоол батлуулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • Зочин (103.26.195.84)
    Зөв шүү ийм тайлбар бодит мэдээлэлийг өгч байх н
    2021 оны 04 сарын 03 | Хариулах
  • Гүн.Болд (66.181.161.93)
    Ийм нэг гэрчтэй, гэгээтэй ,бодит тайлбар зайлшгүй хэрэгтэй. Жирийн гишүүддээ үнэн мөнийг дуулгаж өгсөн Оюундарьд баярлалаа.
    2021 оны 02 сарын 04 | Хариулах
  • Ганаа (59.153.115.44)
    Энэ одоо яахаараа худлаа хуцаж сенсаци хийж явдаг өгөр вэ?
    2021 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.40.94)
    Ер нь намд бохир мөнгө л биш бол их мөнгө орж ирэх боломж байхгүй.Харин яагаад МАН их мөнгөтэй байдаг нь асуулт?!
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
  • Гэбэр (202.126.90.79)
    3 тэрбум нь элбэгийн сонгуульд яваад даший шог
    2021 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.55.188.104)
    Их үр дүнд хүрчээ мундаг хүн юм, юу юу ч үгүй болж чадсан л байна шүү
    2021 оны 01 сарын 13 | Хариулах
  • Хардарсанзүүд (64.119.26.178)
    Үр дүнд нь АН байр ч үгүй, газар ч үгүй, мөнгө ч үгүй, одоо нам ч үгүй болсон түүх байна.
    2021 оны 01 сарын 13 | Хариулах
  • иргэн (202.179.21.210)
    Иргэн (202.179.22.226) Чи уншсан юмаа ойлгодоггүй балай амьтан уу.
    2021 оны 01 сарын 13 | Хариулах
  • zochin (60.227.24.120)
    ter 3 terbumaas ni ene bor abgai sain tsohij dee. asuudalaas uuriiguu zailuulj bna.
    2021 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.47.26)
    Одоо АН гэж бгаа юу 2 тамгатай 2 даргатай би чи гээд л бх юм алийг нь АН ын дарга гэх вэ ёр нь АН аа аваад явчих чадалтай боловсон хүчин дутмаг юм уу АН гэхээр эрдэнэ,алтанхуяг,баттулга,батүүл салгалаад бас байх юм өөр хүн бг уу эсвэл 4,5 хан гишүүнтэй юм уу бг бол бүгдээрээ нэгдээд намаа гоё болголдоо дуракуудаа
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.229.122.61)
    Ene butehgui ee. Naiztaigaaa jorlon yariad yavj bhad bolno
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.181.250)
    МАН улсаас татварын 13 Тэр бум авч ордондоо барьсан. .номтойбаярын аав 1тэрбум төг өгч бсан даа
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.179.24)
    Eр нь ямар ч цагт эмэгтэй хүн дээр тогоо хариулахад хамгийн сайн байдаг
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Үнэн (202.9.40.117)
    3 тэрбумыг н нам доторхи хулгайч сайн эрчүүд н хусаад юу ч үгүй болгоо биз дээ...
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Irgen (66.181.191.91)
    Ene emegtei sain geed ni MAN yvuulga ni bol sonsoch bgaa huu hun geed garaad irleede
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Irgen (66.181.191.91)
    AN erguu yum buur dotroo olon huvaagdahaa boliod nam l gj bgaa bol busadtaigaa niilj neg sanaagr ajilahgui bid ardchilal geed huvaahdaad ard irgediin itgeliig aldah yum.deerees ni MAN dotor ni hutguur taviad terniihee erhend orohoo boliod oligtoihon darga tavij neg hundee boshoj ajilaach novshniudaa
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.88)
    Мөн тэнэгтэвээ
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Ж. Лхагвасүрэн (202.9.40.33)
    Ер нь АН ын дарга болгоход хамгийн тохиромжтой нь. Оюундарь юм.Хүнтэй харьцаж байхдаа ухаалаг зөв шийдвэр гаргадаг юм. Үндсэний телевизийн захиралаар очихдоо. Нэг ярилцлага би өгөх гээд зөвшөөрөөгүй юм. Гэвч хүний хувьд чадвартай хүний нэг гэж боддог. Бусад тавигдсан хүмүүс олигтой хүмүүс гарч ирдэггүй юм.Эрдэнэбат нарийн бичиг байсан. Мөн л Оюундарь шиг харилцаатай байсан гэвч УИХГ нь болж намын квотоор очоод чимээгүй алга болсон юм. Ер нь хүмүүсийн иймэрхүү сонин араншинтай байгаагаараа байж чаддаггүй бүх л хүмүүс ижил юм даа. Би Оюундарийг нь АН ын дарга бодлоосоо гэж боддог юм.2021.1.12
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (59.153.113.82)
    Улсын их хурал дахь хамгийн том сөрөг хүчин гэж намаа тодорхойлох тэгснээ өмчийн асуудалтай ... ЕНБД гэдэг том албыг эрх барьж байх үед нь хашиж байсан хүн МСДН-ын өмчнөөс олж авсан байраа маргаашын өөхнөөс тавьж туучихаад одоо болохоор би ёстой лааж байсан байгааз ч гэх шиг ... Хөдөөний пизданууд яагаад мандан бадраад төд удалгүй сүг сүүдэр мэт сураггүй болдог вэ ... Алтанхуяг мэтийн лаларын гаруудын салтаа хавьд очиж олны итгэл үнэмшил хандив тусламж татвар хураамж гээд бүх зүйлийг нь мэлийгээд л хэлсэн үгээр нь юуч үгүй хийж чаддаг тэр ойгүй дорой бодол 10 төгрөгний төлөө юуч хийж чадах өлөн байдал нь юм шүү дээ... боловсрол бол А4-ын хавтсалсан өнгөт цаас биш
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (192.82.74.151)
    Байр байхгүй,газар байхгүй,мөнгө байхгүй
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Zochin (192.82.78.4)
    Odoo tegeed dursamhaar amdrah uu, yaj bairtai boloh bolomj baigaa yum , MAN bairaa shataalgaad ulsiin tesviin 14 terbum tegregeer bur saijruulaad bairtai bolson tuuhtei , Adilhan tom hemheenii nam uchraas tesvees todorhoi demjleg avaad handiviin ayan zohion baiguulbal gishuud munge bosgoh baih gej naidah yum
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Төсвийн мөнгө гэдэг бол татвар төлөгчдийн мөнгө! Намын санхүүжилтэд зарцуулж болохгүй. Дотроо санхүүгийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа нам яаж улсын төсвийг зөв зарцуулах вэ дээ.
      2021 оны 01 сарын 11
  • Zochin (103.26.194.54)
    Би би гэж цээжээ дэлддэггүй, хийх ёстой ажлаа чимээгүй, яг таг хийхдээ дандаа сайн үр дүнд хүргэж байсан мундаг генсек дээ. Байгуулсан Засгаа унагахгүй гэж аль байдгаара тэмцсэн. Фракцлаад, бүлэглээд байдаггүй, нийтлэг эрх ашгаа эрхэмлэдэг байсанд нь талархаж явдаг.
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.185.31)
    Нураасан даа биш завшигчидад байгаа л даа
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • mgl emegtei (77.87.228.70)
    Ergyy shunaliin dew darga nertei erchuudees deer bn shdee. Iim hynee tegeed heregtei gazar n ajiluulaachee
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • иргэн (202.9.46.75)
    Чадварлаг эмэгтэй шүү. Эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.47.9)
    энэ хүүхэн эрчүүд дайчин байжээ
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.57.93.218)
    мундаг дайчин эмэгтэй шүү
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.22.193)
    2008 оны 7 сарын 1-ний түймэрт шатсан МАХН-ын Цагаан байшигийн оронд шинээр Ордон барихдаа коммнуистууд улсын төсөв (татвар төлөгчдийн мөнгө)-өөс нийт зардлын дийлэнх хэсгийг гаргуулж авсан юм!!! Тэр үеийн хэвлэлд мэдээлж байснаар бол 6 тэрбум төгрөг гэж байсан шиг санаж байна. Улс төрийн нам бол олон нийтийн байгууллага. Гэтэл татвар төлөгчдийн мөнгийг ОНБ-д өгч болдог юм уу? Буцааж авахгүй юм уу???
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
    • Иргэн
      Барьж чадахгүй байж юу гэж нураасан бэ байргүй газар ч гүй болгочихоод ичих булчирхайгүй яриа өгөөд цайчихсан балай авгай
      2021 оны 01 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Богд Уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг зогсоож, "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг дахин сэргээнэ
    1 мин
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
    15 цаг 53 мин
  • НӨАТ: Нэг супер азтан тодорлоо
    16 цаг 18 мин
  • "Сэлбэ 20 минутын хот”-ын газар шорооны ажлыг ирэх сарын 10-нд дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ
    16 цаг 21 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    17 цаг 3 мин
  • Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлнэ
    17 цаг 35 мин
  • Туул гол орчмын хогийг цэвэрлэж, ариутгаж байна
    17 цаг 36 мин
  • "Хоёрдугаар тойрог зам" төслийн ТЭЗҮ 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    17 цаг 59 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
    18 цаг 42 мин
  • МИАТ ТӨХК Сингапур чиглэлд шууд нислэг үйлдэнэ
    18 цаг 53 мин
  • Гол, нуурын усанд үсэрч шумбах нь хүзүү, нурууны гэмтлийн шалтгаан болж байгааг анхааруулаа
    18 цаг 53 мин
  • Н.Учрал: Зураг төсөвгүй, ТЭЗҮ-гүй, 14 шалгуурыг даваагүй төслүүдийг төсөвт суулгахгүй
    19 цаг 23 мин
  • Ж.Чинбүрэн: Улаанбурханы эсрэг вакцинжуулалт зэрэгт 15 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа
    19 цаг 35 мин
  • Төрийн өмчийн ЕБС-ийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл ирэх сарын 12-ны өдрөөс эхэлнэ
    20 цаг 7 мин
  • ТБХ ээлжит чуулганы хугацаанд 9 хууль, УИХ-ын 14 тогтоол батлуулжээ
    20 цаг 27 мин
  • Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулжээ
    20 цаг 40 мин
  • Түймрийн голомтод алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна
    21 цаг 22 мин
  • Нийслэлд газар хөдөлжээ
    21 цаг 22 мин
  • Туулын хурдны зам барих тендерт “ХаоЮань групп” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ
    22 цаг 7 мин
  • Монгол, Киргизийн бизнес форум боллоо
    22 цаг 28 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК