Өчигдөр МАН-ын VIII Бага хурал цахимаар хуралдаж, намын XXX Их хурлын товыг гаргах зэрэг бусад асуудлыг хэлэлцсэн.
Хуралдаанд оролцсон гишүүд коронавирусний шинжилгээ өгч, халдвар хамгааллын дэглэмийг сахин оролцжээ.
Бага хурлаар намын ээлжит XXX Их хурлыг цар тахлын нөхцөл байдлыг харгалзан Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн өдөр буюу ирэх гуравдугаар сарын 1-2-нд хуралдуулахаар товложээ.
Их хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүнийг тодруулах юм. МАН-д Ерөнхийлөгчийн шалгуурыг хангаж байгаа таван хүн байгаа талаар намын генсек Д.Амарбаясгалан Үнэн сонины ойн баярын үеэр өгсөн ярилцлагадаа дурдсан билээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)