Ерөнхий сайд У.Хүрэлсүх ТЭЦ-4-ийн өргөтгөлийн нээлтэд оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагаанд тэрбээр “Манай улс эрчим хүч, шатахуун, хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах ёстой. Ингэж байж улсын хөгжил оршино. Үүний нэг асуудал нь эрчим хүчний салбарын асуудал.
ТЭЦ-4-ийн өргөтгөлийн үйл ажиллагаа бэлэн болсноор төвийн бүсийн 79 хувь, нийслэлийн 65 хувийн цахилгааны хэрэглээг хангадаг болж, эрчим хүчний үйлдвэрлэлээ 89 мВт-аар нэмэгдүүлж чадлаа.
Зүйрлүүлж хэлбэл, 10 аймгийг эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Тиймээс том ажлын амжилтын баярын өдөр.
Мөн станцын 1, 2, 3, 4 турбо генераторыг шинэчилснээр 25 жилээр насжилт уртасч байна. Засгийн газрын 211 дүгээр тогтоолын дагуу цар тахалтай тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор айл өрхүүдийн цахилгааны үнийг ирэх долдугаар сарын 1 хүртэл төр хараицахаар болсон. Үүнтэй холбогдуулан эрчим хүчний нөөцөө нэмэгдүүллээ. Богино хугацаанд амжилттай зохион байгуулж чадсан та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (5)