Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж байна. Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт : Монгол Улс иргэн, аж ахуйн нэгж болгон шударга шүүхээр шүүлгэдэг байх юмсан, шүүгчид хэн нэгний дарамтгүйгээр хүний эрхийг хангасан шийдвэрийг гаргах юмсан гэж бодож байгаа.
Тиймээс хүн бүр Шүүхийн тухай хуулийн хэлэлцүүлгийг харж байгаа гэж бодож байна. Ерөнхийлөгч нэг л өдөр зарлиг гаргачихсан, томилгоо хийчихсэн байдаг. Засгийн газар нэг л өдөр шийдвэр гаргадаг.
ҮАБЗ нэг л өдөр зөвлөмж гаргадаг. Харин бид шүүхийн хэлэлцүүлгийг нээлттэй хийж байгаа. Иргэд хэн зөв, буруу ярьж байгааг шүүж, тунгааж байгаа байх” гэлээ
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)