Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж байна.Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж буй нь цаг үеэ олсон ганцхан удаа олдох боломж гэж харж байгаа.
Шүүх дээр юу болж байгааг бизнесийн байгууллагынхан сайн мэддэг. Нийт хэргийн 70-80 хувь нь аж ахуйн нэгжийн маргаан байдаг. Тэд шүүгчдээс шударга шийдвэрийг богино хугацаанд гаргахыг хүсч байгаа. Цалин хөлсний нэмэгдлийг шийдсэн хэргээр нь, шударга шүүснээр нь олгох ямар арга байна вэ.
Цалингийн бус шударга ажилласны нэмэгдэл гэх мэт тусгай нэр өгч болохгүй юү. Шүүх улстөрчдийн хэрэг маргааныг болохоор маш хурдан шийддэг, бусдынх болохоор 4-5 жил үргэлжилдэг. Шинэчлэлийн энэ алхмыг хиймээр байна” гэлээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)