Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Баян-Өлгий аймгийн хоёр иргэн варенийн гурван ширхэг хоосон шилний хэргээр маргалдан, энэхүү маргаан нь гурван шатны шүүх дамжсан. Мөн Үүрэн телефоны нэг компани, хэрэглэгч хоорондын 20 мянган төгрөгийн маргаан гурван шатны шүүх дамжин, шүүхийн зардал дөрвөн сая төгрөгт хүрсэн жишээ байдаг.
Энэ мэт жижиг, сажиг маргаан шат шатны шүүх дамжсанаар шүүгчдийн ачааллыг эрс нэмэгдүүлдэг. Тиймээс л маргаан тасалдаг комисс, эвлэрүүлэн зуучлах зэрэг шүүгчдийн ачааллыг бууруулах арга механизмыг эрэн хайж, заримыг нь хэрэгжүүлж эхлээд байна” гэв.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)