УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ХЗБХ-ны дарга С.Бямбоцогтод ширүүн хэдэн үг чулуудсаныг онцлон хүргэе. Тэрбээр "Төрийн өмчийн тухай хуулийн 4.4 дэх заалт дээр эзэмших гэдэг асуудлыг яриад байгаа юм. С.Бямбацогт гишүүн үүнийг гаднын компаниуд эзэмшиж байгаа гээд байх юм. Ашиглалтын лиценз өгч байгаа. Тиймээс одоо санал хураах гэж байгаа чинь зөв. Энэ мэт буруу тайлбар өгөөд баймааргүй байна.
Гамшгийн тухай хуульд онцгой дэглэм биш хязгаарлалтын дэглэм гэж бий. Тус хуулийн 25.1 дээр ийм нөхцөл байдал үүсвэл УИХ зохицуулахаар орсон байгаа. Та нар хуулиа сайн хараарай.
Тэгж байж гишүүдэд тайлбар өгдөг болмоор байна.
Онцгой дэглэм гэж байдаггүй юм. Хязгаарлалтын дэглэм гэж бий. Энэ үед УИХ цаг алдалгүй шуурхай хуралдаж шийдвэр гаргадаг. Засгийн газар, УОК дээр байдаггүй шүү нөхөд өө. Хуулийг тайлбарлаж болохгүй шүү. Хууль зүйн байнгын хороон дарга ч бай чамд хууль тайлбарлах эрх байхгүй шүү. Хуулиа сайн уншиж бай. Тэгж байж Хууль зүйн байнгын хороогоо удирдсан дээр" гэлээ.
А.Сүх