Зон олны намын даргаар Э.Одбаярыг сонгосныг Дээд шүүх бүртгэжээ. Тодруулбал, Зон олны намын дарга болон цахим хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцсэн байна.
Зон олны намын ээлжит 9 дүгээр Бага хурлаас намын даргаар Э.Одбаярыг сонгосон болон тус намын цахим хаягт өөрчлөлт оруулсан үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дарга болон цахим хаягийн өөрчлөлтийг бүртгэжээ.
Эх сурвалж: Улсын Дээд шүүх