УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийг гишүүдийн олонхийн саналаар эцэслэн баталлаа.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Ингэснээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, эрх зүйн хувьсгал хийж иргэд шударга шүүхээр эрхээ хамгаалуулах үндсэн зорилго нэг алхмаар урагшиллаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үндсэн зорилтын нэг нь шүүх, шүүгчдийн хараат бус бие даасан байдлыг хангах, үүгээр дамжуулан шударга ёсыг тогтоох байсан. УИХ-д суудалтай бүх намууд, бие даагчид нийгэмд шударга ёсыг тогтоох эрхэм зорилгод нэгдэн ажилласан явдалд гүн талархал илэрхийлье” гэлээ.
А.Сүх