УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавьж байгаагаа дуулгалаа. Тэрбээр “Дэлхий нийтэд цар тахал дэгдэж, байдал хүндэрч байгаа ч гадаадад байгаа монголчуудаа татан авах ажлыг эрчимжүүлмээр байна.
ХҮН-ын даргын, УИХ-ын гишүүний хувьд иргэдээ татах авах асуудлыг Засгийн газарт хоёр ч удаа танилцуулга байдлаар тавьсан. Гадаадад байгаа иргэдэд зориулсан тусгай сан бий. Энэ сангийн үйл ажиллагааг тодорхой болгон тайлбарлах хэрэгтэй байна. Тиймээс Ерөнхий сайдаас асуулга асууж, нээлттэй сонсгол хийлгэх болно” гэв.
У.Тэргэл