Сүүлийн үед хуурамч шатахууны асуудал анхаарал татаж байгаа. Үүний улмаас шатахуун импортлогч компаниуд хөлжиж, эсрэгээрээ жирийн иргэд эд хөрөнгөөрөө хохирч үлдэх нь их байгаа юм.
Тиймээс УИХ-ын Б.Пүрэвдорж Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, керосин, нафта зэрэг дагалдах бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах хуулийн төсөл боловсруулан, өргөн барихаа мэдэгдлээ. Тэрбээр “Найруулсан шатахуун зах зээлд ихээр орж ирж байна.
Тиймээс Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 128 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж байж, хуурамч шатахуун бүгд байхгүй болно. Ийм зохицуулалт оруулж ирж чадахгүй бол иргэд хохирсоор байна.
Үүний улмаас иргэд ойролцоогоор 300 орчим тэрбумын хуурамч шатахуун хэрэглэж байна. Тиймээс нефтийн дагалдах бүтээгдэхүүн болох керосин, нафтад онцгой албан татвар ногдуулах хуулийн төсөл өргөн барина” гэлээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)