Коронавирусний халдвараар өвчилсөн хүний тоо манай улсад 1536 болоод буй. Сүүлийн өдрүүдэд хүн амын дундаас халдвар илэрч байгаа учраас иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ. ДЭМБ-аас 2021 оныг коронавирусний эрсдэл, эндэгдэл өндөр байхыг анхааруулсан байна. Тиймээс иргэд Цагаан сарын баярын тэмдэглэхгүй байх Засгийн газрын шийдвэрийг дагаж, биелүүлэхийг зөвлөлөө. Иргэд цагаан сарын баярыг тэмдэглэхээр бараа бүтээгдэхүүн цуглуулах хандлага ажиглагдаж байгаа учраас энэ нь эрсдэл өндөртэй гэдгийг анхааруулав.
Б.Баатар