УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшин, сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Хотын Захирагч болсон. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай хамтатган нөхөн сонгуулийг зохион байгуулахаар товлосон юм. Өөрөөр хэлбэл, ирэх зургаадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуультай хамт УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль болно.
Мөн Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүн Ж.Эрдэнэбат хорих ангид ял эдэлж байгаа. Тиймээс түүний өрсөлдсөн тойрогт ч нөхөн сонгууль явуулна гэсэн мэдээлэл байсан. Гэвч Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийг Улсын дээд шүүхээс прокурорт буцаасан тул дээрх нөхөн сонгууль явуулах асуудлыг энэ удаад хөндсөнгүй.
У.Тэргэл