Хамгийн олон буюу парламентын 54 гишүүний санаачлан боловсруулсан Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх товтой байв.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цар тахлын энэ үед Засгийн газар төсөв, мөнгөний ихээхэн хүндрэлтэй байгаа. Энэ үед төрөөс бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох хуулийн төслийг хэлэлцэхгүй байх нь зөв” гэж үзэн хэлэлцэхгүй байх горимын санал гаргасныг гишүүд дэмжлээ. Тиймээс цаг үеэ мэдрээгүй хуулийн энэхүү төслийг хэлэлцэхийг дарааллаас хаслаа.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)