УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхий сайдад асуулга тавилаа. Тэрбээр асуулгадаа "Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх, гадаадад гацсан иргэдээ татан авах нэмэх хуваарь гаргах" зэрэг асуудлаар хандсан байна. Мөн тэрбээр асуулгын хариуг хуулийн хугацаанд ирүүлэхийг хүсчээ.
Б.Баатар