
Шинэчлэлийн гэх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүдийн 75,4 хувийн саналаар ирэх дөрвөн жилд мөрдөх Засгийн газрын хөтөлбөр хэрэгжиж эхлэх боллоо. Энэ хөтөлбөрт АН-ын "Монгол хүн", ИЗНН-ын "Амьдрал", МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн Монголоо аврах таван хувьсгал" хөтөлбөрүүдийг тусгасан юм.
УИХ-ын дарга З.Энхболд "Шинэтгэлийн томоохон арга хэмжээг тусгасан бичиг баримт боллоо" хэмээн дүгнэв.
Т.Гэрэл