УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн 61,5 хувийн саналаар баталлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Чуулганы өнөөдрийн хуралдаан бодит байдалтай нийцэхгүй байна. УИХ өнөөдрийн болсон, нийгмийг бухимдуулаад байгаа асуудлыг яривал яасан юм бэ.
Иргэдийнхээ амьдралд нийцсэн шийдвэрийг цаг тухайд нь мэдэрч гаргахгүй бол УИХ нэр хүндгүй болоод байна. Тиймээс түр хороогоо хуралдуулаач. Миний хувьд УОК-ыг бүрэлдэхүүнээр нь огцруулъя гэдэг асуудлыг удаа дараа тавьж байгаа” гэв.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)