Сүүлийн үед үйлдвэрлэлийн ослоор хүний амь нас эрсдэх хэрэг цөөнгүй гарах болсон. Иймээс интернэтийн олон нийтийн сүлжээ /social network /-ний хэрэглэгчид чимээгүй цуглаан хийхээр төлөвлөжээ. Олон нийтийн анхаарлыг хандуулах зорилго бүхий энэхүү жагсаал өнөөдөр 18.00-20.00 цагийн хооронд үргэлжлэх юм байна. Уг “Касктай Монгол” тайван жагсаалыг зохион байгуулагчид энэ тухайгаа Нийслэлийн Цагдаагийн газарт мэдэгдсэн байна.

Б.Чимэг