УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн 61,5 хувийн саналаар баталсан юм.
Мөн үргэлжлүүлэн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” тогтоолыг төслийг хэлэлцсэн юм. Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд “New Image Cast” төхөөрөмжийн санал тоолох явц баталгаатай эсэхийг тодруулж байв.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Энэ төхөөрөмжийг 2012 оноос хойшх бүх шатны есөн удаагийн сонгуульд ашигласан. Ингэхдээ нийт саналын 50 орчим хувьд гар тооллого хийсэн нь төхөөрөмжийн дүнтэй яг таарсан” гэв. Тогтоолын төслийг гишүүдийн 52.3 хувиар дэмжин, баталлаа.
У.Тэргэл