
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж баталлаа. Энэ сонгуулийг УИХ-ынхтай адил холимог системээр явуулна гэснийг МАН-ын гишүүд эсэргүүцэж байсан юм. Орон нутгийн төлөөллийг намын листээр сонгох нь эргээд намын хараат байдлыг бий болгоно гэж шүүмжилж байсан. Гэхдээ өнөөдөр нийт гишүүдийн 63,8 хувийн саналаар баталлаа. Мөн 2012 оны УИХ-ын сонгуульд ашигласан санал авах, тоолох машин, техник хэрэгслийг дахин хэрэглэхээр болсон юм. Орон нутгийн сонгуулийн тухай хууль ийнхүү батлагдсан тул СЕХ-ны зохион байгуулалтын ажил үлдээд байна.
Энэ хуулийг хэлэлцэж баталснаар ээлжит бус чуулган өндөрлөлөө.
Т.Гэрэл