Амьд хөгжмийн "А-sound" хамтлаг "Зуун наст" цомгоороо нэрлэсэн шинэ тоглолтоо хийх гэж байна. Тоглолт энэ сарын 22, 23-нд буюу энэ долоо хоногийн бямба, ням гарагт болох юм. Тоглолтын тасалбар аль хэдийн худалдаанд гарсан байгаа бөгөөд "HI-Fi records"-ын бүх салбараар зарж байна. "Зуун наст" тоглолт хоёр өдрийн турш "SS club"-т болно.

"Толгойтон", "Чин зүрхний хайр" зэрэг 12 дуу багтсан "Зуун наст" цомгийн дуунууд нь амьд хөгжим сонирхогч залуусын дунд хит болоод байгаа билээ.
