зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: Иргэдийн оролцоотой нийгэм, төрийн тогтолцоог бүрэлдүүлэх шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ

2012-9-18
0
ЖИРГЭХ
УИХ-ын дарга З.Энхболдын УИХ-ын ээлжит бус чуулганы хаалтад хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

    NNN_31_1УИХ-ын дарга З.Энхболдын УИХ-ын ээлжит бус чуулганы хаалтад хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!


           Улсын Их Хурлын энэ удаагийн ээлжит бус чуулган төлөвлөсөн асуудлаа цаг хугацаанд нь хэлэлцэн шийдвэрлэлээ. Ээлжит бус чуулган ажлын 21 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдааныг 7 удаа хуралдуулсан байна. Чуулганаар хоёр шинэ хууль болон шинэчилсэн найруулга, 17 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, хүчингүй болсонд тооцох тухай хууль нэг, УИХ-ын 15 тогтоолыг тус тус хэлэлцэн баталлаа.
    Ардчилсан намаас дэвшүүлсэн “Монгол хүн” хөтөлбөрт үндэслэн Иргэний зориг, ногоон намын “Амьдрал” хөтөлбөр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөрүүд, Улсын Их Хуралд бие даан сонгогдсон гишүүдийн зарим тодорхой саналуудыг тусган боловсруулсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрт үндэсний эрх ашгаа дээдэлсэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялагийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх эрхэм зорилго тусгагдаж, нээлттэй, иргэдийн оролцоотой нийгэм, төрийн тогтолцоог бүрэлдүүлэх шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр боллоо. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь  шинэтгэлийн томоохон арга хэмжээ, үйл ажиллагаа тусгагдсан баримт бичиг боллоо.       
    Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлав. Орон нутгийн сонгуулийг холимог хувилбараар автоматжуулсан системийг ашиглан явуулах бөгөөд иргэний улсын бүртгэлд “сонгогчийн” гэсэн бүртгэлийг бий болгосон нь сонгууль хэвийн будлиангүй явагдах, сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар маргаан, зөрчил, хууль бус үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой боллоо. Энэ хуулийг баталж сонгууль явуулах хугацааг товлосноор орон нутгийн өөрөө удирдах  байгууллага  бүрэлдэн бий болох эрх зүйн орчин бүрэлдэж, Сонгуулийн ерөнхий хороонд сонгуулийг хуулийн дагуу, цаг тухайд нь, шударга явуулах ажлыг зохион байгуулах үүргээ гүйцэтгэх бололцоотой боллоо.
    Улсын Их Хурал Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн батлав. Бүх төрлийн нүүрсний зах зээлийн үнийн уналтаас шалтгаалан нүүрсний экспортын хэмжээ буурсанаар улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон төсвийн орлого буурч байна. Мөн түүнчлэн зэсний үнэ төсөөллийн үнээс бараг 2000 ам.доллараар багассантай холбогдуулан улсын төсөвт тодотгол хийх шаардлага гарсан. Төсвийн тодотголыг хийхдээ төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг дайчлах, татварын зарим хуульд өөрчлөлт оруулах замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийг тооцон зардлыг бууруулах, ажил нь эхлээгүй төсөвлөгдсөн хөрөнгийг 2013 оны төсөвт тусгахаар шилжүүлэх, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хүний хөгжил сангаас олгох мөнгийг ондоо багтаан бүрэн болгох, Засгийн газрын бүтэц, яамд, агентлагийн бүтцийн өөрчлөлтийг тусгах зэрэг зарчмуудыг баримтлав.
    Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг баталж, 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэдийн сард нөхөн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг тогтоож өглөө. Ингэснээр олон жилийн туршид тэтгэврээ бодит байдлаас доогуур тогтоолгож хохирч байсан ахмадуудад олгох тэтгэврийг нь шударгаар тогтоох эрх зүйн боломж бүрдлээ.
    Хуулиар иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, архи, тамхины хор хөнөөлтэй тэмцэх, тэдгээрийн хэрэглээг хязгаарлах, зохистой түвшинд байлгах зорилгоор архи, тамхинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг Улсын Их Хурлаас гаргалаа.
     Нийгмийн даатгалын болон халамжийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар халамжийн тогтолцоог нэгдсэн удирдлагатай болгож, халамж хүртэх шаардлагатай иргэдэд халамжийн үйлчилгээг шуурхай хүргэх эрх зүйн зохицуулалт сайжирлаа.
    Ээлжит бус чуулганаар Шүүхийн захиргааны  хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, улмаар хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бие даасан байдлыг хангахад чухал алхам боллоо гэж үзэж байна.
            Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
    Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган удахгүй эхэлнэ. Энэ чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Улсын Их Хурлаар баталлаа. Иймээс хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг Засгийн газар, Байнгын хороод, холбогдох бусад байгууллагууд цаг хугацаанд нь зохион байгуулах шаардлагатай байна.
Ээлжит бус чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье. Анхаарал тавьсанд баярлалаа.
                                                                                          
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 1 (122.201.18.152)
    оюу толгойн гэрээг өөрчлөх яаасан бэээээ
    2012 оны 09 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 50 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 1 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 39 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 51 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 6 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 14 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 42 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК