Төрийн байгуулалтын байнгын хороо 89,5 хувийн ирцтэйгээр хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Ийнхүү У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулах тогтоолын төслийг дэмжих эсэхэд санал хураахад гишүүдийн 76,5 хувийн саналаар дэмжлээ. Уг тогтоолын төслийг баталснаар, У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх учиртай юм.