УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 17.00 цагт 52,7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Монгол Улсын Ерөнхий сайд өөрийнхөө саналаар огцорч байгаа явдал анх удаа гарч байна. Төрийн нэг албан хаагчийн алдаанаас болж хоёр сайд, цаашлаад Засгийн газар огцрох нь Монгол Улсын төрийн дархлаанд сөрөг дархлаа тогтоохвий. 200 мянган төрийн албан хаагчийн алдаа бүрд монгол төр огцроод байж болохгүй юм” гэв.
У.Тэргэл