Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ өгсөн. Уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ үеэр тэрбээр "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хууль зөрчиж болохгүй. Монголын төр хууль хэрэгжүүлдэг байх ёстой. Гүйцэтгэх засаглал хууль дүрмээ биелүүлдэг байх ёстой. Төрийн ажлыг хувийн ажил болгож болохгүй. Бид хонгил гэдгийг байнга ярьдаг. Энэ хонгилыг хамгийн их мэдэрсэн хүн нь Н.Алтанхуяг.
Таван жилийн хугацаанд чадахаасаа чадахгүй байх хүртлээ ажилласан. Дөнгөж төрсөн нялх биетэй эх хүнтэй тийм хүйтэн хөндий харьцсан учраас би ажлаа өгч байгаа юм. Түүнээс эр хүн байсан бол за яах вэ гээд өнгөрөх байсан. Миний удирдаж байгаа төрийн албан хаагч ийм ёс зүйгүй үйлдэл гаргасан учраас ийм шийдвэр гаргаж байгаа юм. Өчигдрийн жагсаалд улс төрийн оролцоо байгаагүй гэж байгаа нь худлаа. Бүх зүйл нотлох баримттай. Би энэ хууль бус үйлдэлтэй цаашид ч тэмцэх болно" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)