УИХ-ын гишүүн Т.Доржханд "Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх маш ноцтой мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр хоёр өөр байр суурьтай болчихсон байна. Нэг нь огцрох хүсэлтээ гаргаж байхад нь нөгөөх нь чи сайн ажиллаж байгаа наанаа байж бай гээд байх юм. Ах нараа та нар 30 жил засагласан, зарим нэг нь хариуцлагаа хүлээе гэвэл дэмжих нь зүйтэй. Өчигдрийн жагсаал бол иргэдийн тэмцэл байсан. Халамжийн биш эдийн засгийн бодлого явуулдаг байх хэрэгтэй байна. Нэг эмэгтэйн асуудал биш олон жилийн ужгирсан асуудал шүү. Энэ асуудалд УОК хариуцлага хүлээ гэтэл Засгийн газар огцрох болчихлоо. Гэхдээ энэ нь улс төрийн шийдвэр байна гэж харж байна. Гэхдээ тайван жагсаалын үзэл бодол, намын гишүүнчлэлээр оролдох ёсгүй. Ерөнхийлөгч үнэхээр өчигдрийн жагсаалыг санхүүжүүлсэн эсэхийг Ерөнхий сайд батлах хэрэгтэй. Хэрэв энэ нь батлагдвал Ерөнхийлөгч үүргээ зөрчсөн гэж үзээд хариуцлага тооцох асуудлыг тавих болно" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (3)