УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн салхи салхилж эхэллээ. У.Хүрэлсүх Ерөнхий сайдад Монголын ард түмэн итгэл хүлээлгэж байсан. Гэтэл өнөөдөр их мөнгө, гадаадын сүр хүч ямар аймшигтай юм бэ гэж бодож сууна. Нялх биетэй эмэгтэйд тулгарсан үйл явдалтай уялдуулж, Засгийн газар огцорч байгаа нь харамсалтай. Үндэсний аюулгүй байдлын гишүүд атгасан гар шиг ажиллаж байгаа гээд байсан нь хаана байна. Гэтэл өнөөдөр бүх булхайгаа илчиллээ. Үнэхээр энэ хүн ийм жудаггүй хүн юм уу эсвэл ийм байдалд хүргэсэн үү гэдгийг цаг хугацаа харуулах байх" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (13)