Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.
Тодруулбал, нялх биетэй эмэгтэйд хүнлэг бус харьцсан асуудал олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Тиймээс ч иргэд тэмцэл хийж жагсаал, цуглаан зохион байгуулсан. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээрх асуудалтай холбоотойгоор өөрийн хүсэлтээрээ Засгийн газраа бүрэн бүрэлдхүүнээрээ огцрох нь зүйтэй гэсэн санал гаргасан билээ. Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж, чуулганы хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь буюу 95.2 хувь нь Засгийн газрыг огцруулахыг дэмжив. Ингэснээр 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.
Б.Баатар