УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 17.00 цагт 52,7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг хэлэлцэж, гишүүд үг хэлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ерөнхий сайд өөрийн саналаар огцоръё, 200 мянган төрийн албан хаагчийн өмнөөс хариуцлага хүлээе гэж байна. Огцорсноор түүнийг алга болчих, зугтах гээд байгаа мэт зарим нэг нь яриад байна. Зугтаад жудаггүй байгаа мэтээр битгий мушгиж яриач. МАН амлалтаа биелүүлнэ. Засаг огцорсноор засаглалын хямрал болно гээд яриад байна. Үгүй ээ. Хийх ёстой ажлаа хийнэ.
Төрийг тогтворгүй болгодог, улстөрждөг хүмүүс долоодугаар сарын 1-ний байдал руу яах гэж турхираад байгаа юм бэ. Үүний төлөө хамтарч ажилламаар байна. УИХ тараач ч гэх шиг буруу зүйлд уриалахаа болъё. Ялангуяа гишүүд маань хэлж байгаа үгэндээ хариуцлагатай баймаар байна гэдгийг хэлье” гэв.
У.Тэргэл
Сэтгэгдэл (5)