ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, “Глоб Интернэшнл” ТББ, Хууль зүйн
Үндэсний Хүрээлэн, Отгонтэнгэр Их Сургууль хамтран АНУ-ын хуульч Даниэл
Вайроныг урьж “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт уулзалтыг энэ
сарын 25-ны өдөр Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд хуульчдын дунд зохион
байгуулахаар төлөвлөж байна.

ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, “Глоб Интернэшнл” ТББ, Хууль зүйн Үндэсний Хүрээлэн, Отгонтэнгэр Их Сургууль хамтран АНУ-ын хуульч Даниэл Вайроныг урьж “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт уулзалтыг энэ сарын 25-ны өдөр Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд хуульчдын дунд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэ арга хэмжээний эхлэл болгон өнөөдөр АНУ-ын хуульч Даниэл Вайрон Отгонтэнгэр Их Сургуулийн оюутнуудад “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт уулзалт ярилцлагыг хийжээ. АНУ болон Монголын Сэтгүүлзүйн салбарт тулгамдаж байгаа асуудал болон сэтгүүлчийн үйл ажиллагаан дахь эрх зүйн зохицуулалтыг хоёр орны жишээ баримтаар тайлбарлаж ярьсан нь оюутнуудад сонирхолтой байлаа. Уулзалтын үеэр оюутнуудад зориулсан гарын авлага тарааж багш, оюутнуудын сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. Монгол улсад хэвлэл мэдээллийн эрх, эрх чөлөөг хөгжүүлэхэд энэхүү уулзалт ярилцлага нь чухал ач холбогдолтой юм.
Б.Золбоо