МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 10.00 цагт хуралдахаа зарласан билээ. Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хурлаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад хэнийг томилохыг хэлэлцэж, Бага хурлаар оруулж батлах юм.
Одоогоор нам дотроо дэмжлэг аваад байгаа нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Сү.Батболд, Г.Занданшатар, нарын нэр яваа ч, У.Хүрэлсүх өөрийн хүнээ оруулж ирнэ таамаг ч бий аж.
Засгийн газрыг богино хугацаанд байгуулж, сайд нараа томилж ажилд нь оруулахгүй бол цар тахлын энэ хүнд үед Засгийн газаргүй, яамд нь толгойгүй байна гэдэг байж боломгүй. Тиймдээ ч өнөөдөр шуурхай хуралдан асуудлыг шийдвэрлэхээр тогтжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)