МАН-ын Бага хурал 11 цагаас цахимаар хуралдахаар болжээ. Хуралдаанаар дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм байна.
Ташрамд өгүүлэхэд, Монгол Улсын 31 дэхь Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээрээ огцорсон тул ийнхүү дараагийн Ерөнхий сайдыг тодруулах гэж буй юм. Монгол Улсын төрийн залгамж халаа тасралтгүй явах ёстой учир шинэ Ерөнхий сайдыг томилогдох хүртэл У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үүргээ гүйцэтгэж байх юм.
Р.Алтан
Сэтгэгдэл (2)