МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дуусах үеэр Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатараас зарим асуудлыг тодрууллаа.
-Удирдах зөвлөлөөр У.Хүрэлсүхийн саналаар Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн гэлээ. Мөн огцорсон Засгийн газрын сайд нарын 50 хувийг шинэ Засгийн газарт хэвээр үлдээх тухай ярьж байна. Энэ үнэн үү?
-Удирдах зөвлөлөөс У.Хүрэлсүхийн санал болгосноор ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжсэн. Шинэ Ерөнхий сайд танхимынхаа бүтэц, бүрэлдэхүүний саналаа оруулна. Тиймээс төдөн хувь нь үлдэнэ, үлдэхгүй гэж би хэлж мэдэхгүй байна.
-Та өнгөрсөн хугацаанд, цар тахлын хүнд үед Сангийн сайдаар ажилласан. Ер нь одоо манай улсын эдийн засаг, төсөв ямар байгаа вэ?
-Дотооддоо хатуу хөл хорио тогтоосноос хойш цар тахлыг нийтэд нь алдчихгүйн тулд Засгийн газар хичээж ажилласан. Төсөв мөнгөний зохицуулалт хийх ч шаардлага гарсан. Төсвийн алдагдал УИХ-ын баталж өгснөөс буурч гарч байна. Гэлээ ч зээл авах шаардлага үүсэхгүй. Улсын төсөвт хөрөнгө, мөнгө байгаа гэв.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)