Хатуу хөл хорионы дэглэмийг сулруулж, худалдаа үйлчилгээний байгууллагууд, томоохон захыг нээсэн нь ихээхэн эрсдэл дагуулж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдэж, үсчин, гоо сайхан, худалдааны төвүүдээр хүн их байгаа тул УОК-ын Шуурхай ажлын хэсэг өнөөдөр цахимаар хуралдлаа.
Хурлаар иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Учир нь, халдвартай иргэний ойрын болон хоёрдогч хавьтал болох хүмүүс олдохгүй, эсвэл утсаа авахгүй, хаа байгаа байршлаа хэлэхгүй нууж байгаа бол халдвар авснаа мэдэхгүй олон хүн олон нийтийн газраар үйлчлүүлж байгааг сэрэмжлүүлж байна. Мөн халдвар авснаа санаатай болон санамсаргүйгээр хэлэхгүй тохиолдол олноор гарч байгаа аж.
У.Тэргэл