Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр 11 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт хэсэгчилсэн хориг тавьсан.
Тиймээс хэсэгчилсэн хоригийн талаарх Ерөнхийлөгчийн байр суурийг мэдээлэх юм байна.
Сэтгэгдэл (1)