Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно гэсэн заалтад хэсэгчилсэн хориг тавьжээ. Хэсэгчилсэн хоригийн талаарх Ерөнхийлөгчийн байр суурийг ЕТГ-ын дарга Ө.Шижир мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2021 оны нэгдүгээр сарын 14-нд Ерөнхийлөгчид ирүүлсэн Авлигын эсрэг хуулийн тодорхой заалт, Шүүхийн багц хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд хэсэгчилсэн хориг тавьж байна.
АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог болсон нь анх хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтийг үгүй хийж байгаа хэрэг болсон. Аль нам, улс төрийн хүчин өнөөдөр ЗГ, УИХ-ыг бүрдүүлж байгааг та бүхэн мэдэж байна. УИХ, ЗГ АТГ-ын дарга, дэд даргыг томилдог байх нь авлигатай тэмцэж чадахгүй гэж үзэж байна.
Өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч УИХ 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт хэсэгчилсэн хориг тавьсан.
Энэ нь хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага байхаар хуульчилсан, тийм ч байх ёстой Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд буюу улс төрийн намын даргын саналаар томилох тухай өөрчлөлтийг Авлигын эсрэг хуульд оруулсан нь Монголын ард түмнийг авлигачдын өмнө бөхийлгөж, Монгол төрийг авлигачдадаа бүрэн бууж өгөхөд хүргэж байна гэж Ерөнхийлөгч үзэж байгаа юм" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)