Өнөөдөр ЕТГ-ын дарга Ө.Шижир Шүүхийн багц хууль болон Авлигын эрслэг хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьж байгаа талаар мэдэгдсэн.
Тэгвэл уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээд, хүлээн авах боломжгүй гэж үзжээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Шүүхийн тухай хууль нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан. Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийг батлах процесст ажил хэрэгч оролцсон. Ажлын хэсэгт 35 зүйл бүхий 100 хуудас санал ирүүлсэн. Эдгээрийн 98 хувь нь ажлын хэсгийн болон УИХ-ын хүрээнд хүлээн авч баталсан.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн өөрийн идэвх санаачилгаар батлагдсан гэж хэлж болно.
Харин үлдсэн хоёр хувь нь ямар заалт байв гэж. Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасны хүрээнд эрх хэмжээ олгоно. Бусад тохиолдолд эрх хэмжээ олгох боломжгүй гэж заасны дагуу илүү эрх мэдэл олгож болохгүй байсан. Гэтэл УИХ-ын олонх бүлэг Ерөнхийлөгчийн эрх мэдлийг булаагаад авчихсан мэт улстөр хийж байна. Тийм зүйл байхгүй" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (3)