Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түмэн асуудалтай тулах Л.Оюун-Эрдэнэ

2021-1-25
0
ЖИРГЭХ

Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар зарлагдлаа. Одоо түүний хэн байсан нь чухал биш болов. Тэр одоо төрийн гүйцэтгэх дээд байгууллагыг тэргүүлэхээр боллоо.

Монголын улс төрд ид яваа идэвхитэй, нөлөөтэй улстөрчдийг бодвол Л.Оюун-Эрдэнэ залуу хүн. Гэхдээ сүүлийн жилүүд дэх хөдөлгөөнөөрөө бол их дээгүүр бичигдэнэ.

Тэгээд ч ЗГХЭГ-ын дарга байсны хувьд Ерөнхий сайдын ажил арай ойр байж мэднэ. Ямар ч байсан Л.Оюун-Эрдэнэ гэх 41 настай улстөрч Монгол Улсын Ерөнхий сайд болж, халуунтай, хүйтэнтэй улаан нүүрээрээ тулах болж байна.

Ерөнхий сайд болно гэдэг нэг талаар тавилан юм. Харин нөгөө талдаа асар хариуцлага, тэр дундаа өнөөдрийн Ерөнхий сайдын хувьд амар биш байх болно. Ерөөс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар болоод түмэн асуудалтай нүүр тулна.

Улс орон хүнд байна. Олон улсын нөхцөл байдал ч амаргүй байна.

Нэг. Нэн тэргүүний асуудал бол коронавируст цар тахал юм. Өчигдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн орж ирсэн болон дотоодын халдварын 1627 бүртгэгдлээ. Ер нь коронавируст цар тахалтай тэмцэх ажил үндсэндээ замбараа муутай явж ирсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрын унасан нь энэ “хойд хар овоохой”-той холбоотой. Удирдлагын менежмент, төвлөрөлт муу, хариуцлагын асуудал олон удаа яригдсан, коронавируст цар тахалтай тэмцэх ажилд хөрөнгө мөнгийг зөв зүйтэй зарцуулсанд олон нийт эргэлзсэн зэрэг ээдрээтэй асуудал олон бий дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд цар тахлын голомтыг хумьж, дэгдэлтийг дарж авах нь чухал болоод байна. Тэгээд дараа нь энэ тахлыг дарах ажилд гарсан хөрөнгө мөнгөний асуудлыг шалгаж, зүй бусаар зарцуулсан хувьдаа завшсан этгээд гарвал хариуцлагыг тултал тооцох ёстой.

Хоёр. Оюутолгойн хэлэлцээр юу болж дуусах вэ гэдэг чухал. Магадгүй, Монгол Улсын хэтэд үзүүлэх нөлөөгөөрөө коронавируст цар тахалтай ч дүйцэж мэднэ. Засгийн газар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, “Рио Тинто”-тай хэлэлцээр хийж эхлээд байгаа юм. Энэ ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллахдаа ахалж байв. Үнэнийг хэлэхэд “Рио Тинто” Засгийн газрын тавьсан санал ч гэх үү, шаардлага ч гэх үү зүйлд “салаавч” өгч байгаа юм. Манай талаас “155 сая ам.долларын татвараа төл” гэсэн.  “Рио Тинто”-тай Олон улсын арбитрын шүүхээр заргалдаж байна. Засгийн газар бас Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээ гээд бүгд дээр нь эргэж харах шаардлага тавьжээ. Харин “Рио Тинто” эдгээртэй санал нийлэхгүй байгаа аж. Хэлэлцээрүүдийн байдал, олон улсад түгээж буй Монгол Улсын талаарх таагүй мэдээллүүдээс харагдана. Энэ нь Монгол дахь “Рио Тинто”-г дэмжигчдээр ч бас дамжиж илэрч байгаа юм.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд “Рио Тинто”-гийн удирдах зөвлөлийн түвшинд Монгол Улсын Засгийн газартай ойлголцож чадахгүй байсан Оюутолгой төслийг удирдаж байсан захирлаа сольсон. Ойлголцох сонирхолтой гэсэн мэдээлэл бий. Харин яаж гэдэг нь одоогоор бүрхэг байна.

Ер нь тэгээд Монголын улстөрчид “Рио Тинто”-д үйлчилдэг, тэдний эрх ашгийг хангаж хүлээн зөвшөөрсөөр ирсэн гэдэг хэнд ч ойлгомжтой байдаг. Арав гаруй жил яригдлаа. Энэ хооронд нэг ч өөрчлөлт, хөдөлгөөн ороогүй. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагаа Оюутолгой ордын үр өгөөжийг “Рио Тинто”-д хэвээр үлдээх үү, эсвэл Монгол Улсад ашигтайгаар эргүүлж чадах уу гэдэг том сорилттой тулж байгаа юм.

Гурав. Улсын эдийн засаг уналттай байна. Коронавируст цар тахлын нөлөөлөл өмнө нь тооцоологдоогүй эрсдэл ч гэлээ Засгийн газар үүн дээр сайн менежмент хийх шаардлаг тулгараад байгаа юм. Хамгийн түрүүнд Монголын эдийн засгийн тулгуур болсон нүүрсний экспортын хэмжээ нэлээд муудсан. Цаашлаад худалдаа, тээвэр, уул уурхай, үйлчилгээний салбарын борлуулалтад сөргөөр нөлөөлөөд эхэлчихсэн. Бүр огцом уналтыг үзүүлээд байна.
Статистикаас харахад улсын нэгдсэн төсвийн орлого, экспорт,  импорт , аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, тэр дундаа уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, бүх төрлийн тээврээр тээсэн ачаа, аялал жуулчлалын салбар уруудаж, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо, нийт хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл, улсын нэгдсэн төсвийн зарлага, үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн тоо өссөн байгаа юм.

 Дээр хэлсэнчлэн коронавируст цар тахлын улмаас эрүүл мэндийн салбарт 115 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт оруулсан, “Эрдэнэт үйлдвэр”-ээс 650 тэрбум, “Эрдэнэс Тавантолгой”-оос 69 тэрбум төгрөгийн цахилгаан дулаан, шахмал түлшний хөнгөлөлтөд зарцуулсан. Эдгээр нь эргээд эдийн засгийн ачаа болно гэсэн үг.

Түүнчлэн Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалт, Европын Холбооны хар жагсаалтад ороод гарсан. Ер нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ хурдацтай өссөн. Үүнийг манай эдийн засагчид ч, олон улсын байгууллага ч хэлдэг. Монгол Улсын гадаад өр төлбөрийн нийт хэмжээ 30 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 7.2 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр төлбөр бол хоёр орчим тэрбум ам.долларын төлбөр нь Монголбанкны төлбөр. Цаана үлдсэн өр төлбөрийг бусад хувийн секторын өр төлбөр эзэлж буй юм. 2021-2024 оны хооронд нийт 14 орчим тэрбум ам.долларын төлбөр төлнө. Ирэх жилүүдэд дэлхий нийтээр эдийн засгийн уналт үргэлжилнэ. Монгол Улс ямар бодлого барих вэ, ирэх хямралыг хэрхэн гэтлэх вэ гэдэг бас Л.Оюун-Эрдэнийн томоос том асуудал, бас ачаа мөн.

Дөрөв. Монголын улс төрийн маш тогтворгүй үед Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүн болж байна. Энэ нь коронавируст цар тахал хийгээд 2021 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбоотой. Сонгууль болоход ердөө дөрвөн сар гаруйхны хугацаа үлдээд байна. Аливаа улс төрийн тогтворгүй байдлын цохилт нь хамгийн түрүүнд Засгийн газарт ирдэг. Тэр жишээгээр У.Хүрэлсүхийн Засгийн газар нурчих шиг болсон.

Тиймээс үүнийг төрийн институциуд, эсвэл улс төрийн хүчнүүдийн зөрчлийн аль нь гэдгийг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан энэ байдал үлдэх хэдэн сард хүндэрч мэдэхээр дүр зураг ажиглагдаж байна. Ийм нөхцөлд Засгийн газрын шууд тулах жагсаал цуглаан, эсэргүүцэл тэмцэл ч гаарахыг үгүйсгэх аргагүй. Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар яаж тогтвортой ажиллах вэ гэдэг дээр бас ухаан зарах хэрэгтэй болж байгаа юм.

Л.Оюун-Эрдэнийн тулах эхний хэдэн асуудал нь энэ. Бүтэн улс байтугай ганц хүнд асуудал мунддаггүй. Тэр жишгээр Монголын зовлон жаргал дуусахгүй нь тодорхой.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүн энэ сорилт, ачаануудыг дааж чадах уу. Түүний том улс төрд орж ирээд хийсэн зүйлүүдийг харвал бас л гэж басч болохооргүй. Итгэж болохоор улстөрч харагддаг.

Ирэх өдөр, жилүүдэд нүүр тулахтайгаа дүйх хэмжээний гэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд шилжүүлэн авсан явдал юм. Мөн 2019 оны эхээр Л.Оюун-Эрдэнэ нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Сингапурт заруулаагүй. Энэ бүхний учрыг Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсаар байхад үүнээсээ татгалзаж, хувийн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, 49 хувийг худалдан авсан 400 гаруй сая ам.долларын 72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг нэр бүхий банк гаргасан байх магадлалтай. Энэ схемийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосны дараа Засгийн газар “Монголиан коппер корпорэйшн” компанитай хэлцлийн ширээний ард суух боломжтой гэж ярьдаг юм. Тэгвэл өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашгаар Монгол Улсын бүх айл өрх, зарим аж ажуйн нэгжүүдийн цахилгаан дулааны үнийг энэ оны долдугаар сарын 1-нийг хүртэл хөнгөлсөн.

Бас “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг Л.Оюун-Эрдэнэ боловсруулсан байдаг. Энэ нь өнгөрсөн, одоо, ирээдүйн давхцал нь оюун санаа, хурд, мөн чанар гэсэн төгс холбоост хадгалагдаж буй бөгөөд урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал  нь үндэсний дахин давтагдашгүй онцлогт суурилсан, дэлхийн дэвшилтэт үзэл санаатай хослуулсан Монгол Улсын хөгжлийн загвар аж. Үүгээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь есөн зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн гурван үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн байдаг. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийг явах замаа тавьчихаад Ерөнхий сайд болж байна гэхэд болно. Гэвч энэ бодлогын бичиг баримтыг уншсан хүн хэд байдаг бол, харин шүүмжлэгчид түм бум бий. Юутай ч ийм “Алсын хараа”-тай болсноор Монгол Улс зүг чигтэй болсон гэдгийг улс төрийн бүхий л “жанр”-аараа хүлээн зөвшөөрсөн.

Төрийн үйлчилгээнд “E-Mongolia”-г нэвтрүүлсэн. Яалт ч үгүй л үүний автор нь Л.Оюун-Эрдэнэ. Коронавируст цар тахлын үед Монгол Улсын иргэдэд хамгийн ойр үйлчилгээ нь энэ болоод байна.

“E-Mongolia”-г нэвтрүүлсэн нь иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхэд зайлшгүй хийгдэх шинэчлэл нь төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх явдал байв. Энэ бас Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны тусгагдаад байсан юм.

За нэг иймэрхүү Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газрыг ирэх жилүүдэд тэргүүлэх нь гэж ойлгож байна. Л.Оюун-эрдэнэ 2016 оноос хойш байнга өссөөр “айргийн тав”-аас буухаа больсон рейтингийнхээ үнэн худлыг дэнслүүлнэ. Тэр утгаараа эдгээр ачаанаас гадна улс төрийн хариуцлага хамт үүрч эхэлж байна. Улстөрчийн карьертай нь ч холбоотой.  Нэг үгээр хэлбэл улстөрчийнхөө хувьд, хүнийхээ ч хувьд шандсаа л шалгуулна гэсэн үг дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (122.201.22.62)
    Оюун-эрдэнээ ОТ-гийнхоо асуудлыг цэгцлээрэй! Ашиг олж байгаа газрынхаа улсыг хохироодог энэ гэрээг анхаараарай! Чамайг харж байгаа шүү
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
  • irgen (84.202.59.238)
    ard n hurelsuh ah n, il garah n ene hun bh nee. yaj ugui gehev gedeg l zarchimaar yavah bh.
    2021 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (90.188.54.82)
    Өнжсөн бол өөрт нь л зүгээр байсан юм их шугналтвал шулам болно гэдэг дээ. Тэрнээс хийгээд явчих чадалтай хүн бол огт биш
    2021 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (192.82.70.131)
    ZORIGTOI, SHUDARGA , EH ORONCH SETGELTEI BAIVAL ARD TUMEN DEMJEED AVAAD YAVCHINA DOO!!! MONGOLIIN ARD TUMNII HURUNGUUR HAGARTLAA BAYJIJ OFFSHORT HIITSEN HULGAICHUUDIIG HUNII UURIIN NAM GELTGUI USTGAARAI ARD TUMEN HARJ BAIGAA SHUUUUUUUU
    2021 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.40.19)
    Хүрэлсүхийн тушаал биелүүлээд явах байх. Боловсрол нимгэн. Хоосон попчин. Ер нь хоосон попчип өдий хүртэл тэтгвэрийн халамжийн хүмүүсээр дэмжүүлж ирсэн үнэн. Цааш яахав ээ? ОТ гэрээ яах вээ?. Одоо тархитай хүн хэрэгтэй. Хоосон энэ тэндээс яхүүхдийн фонд шиг мөнгө босгоод байх уу
    2021 оны 01 сарын 26 | Хариулах
  • Иргэн (202.9.46.52)
    Хүнд л ачаа үүрэх нь, гэхдээ залуу хүн зоригтой байх, гол нь өөрийнх нь нам нь баталгаатай ар тал болж өгөх хэрэгтэй, иргэдийн дэмжлэг ч их хэрэгтэй, дэмжиж байна, амжилт хүсье.
    2021 оны 01 сарын 26 | Хариулах
  • зочин (66.181.161.85)
    хамгийн түрүүнд короногоо алдчихгүй хашаад ав хамгийн их ярьж улс төрд их хурлын гишүүн болсон шудрага ёсоо хайгаад олчхоорой энэ нэг босоо ганбаа гэдэг амьтныг өлсөгчихгүй шатаачихгүй болгоод өөрөө эхлүүлсэн оюутолгойн асудлаа хар толгойгоороо хариуцаад монголд ашигтайгаар шийдчих тэгээд цаашаа ажилч хөврөнөдөө них овойж оцойтол юм хийж чадөахгүй л боловуу ахиад чамайг унагах хувь заяа ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ирнэ сэтгэл зүйн бэлтгэлтэй байх нь зүгээрдээ
    2021 оны 01 сарын 26 | Хариулах
  • Н.Энхээ (150.129.142.123)
    ЭЗЭН Бурхан энэ шинэ Ерөнхий Сайдад минь Өөрийн мэргэн ухааныг өгч,ёрын муу бүхнээс гэтэлгэн хамгаалах болтугай...Ажил үйлс бүрийг ерөөн сахих болтугай...
    2021 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.142.177)
    Жаахан залуухан хүү яанадаа алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.Цагаан сүүний дээж өргөн ерөөе
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.46.222)
    9 гэдэг чинь их амархан ажил байна лээ. Боловсролгүй хүн хийж чадаад бас оркууд дагаж намираад байсныг бодход.
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • ойлгогч (64.119.26.121)
    Парламентыг 3 үүрлэгчдээс чөлөөлөх,уб хотын мерийг чадваржуулах/ Сүхбаатар ард түмний сонголтыг үл тоосныг анхаарах/,зөв бүхэн дээр төрийн тэргүүнтэй зорилгоо нэгтгэх .Амжилт олохын тулд намаа авах,муйхар үнэн ч биш чадвартай үнэн ч хүнээр бүлгээ удидуулах .
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.57.92.73)
    Энэ Пизда Еронхий сайд хийж Чадах уу, Гуналын тулам байвал яах уу, ах Баатар нь гэж бутэхгуй Зулгайч бий шуу дээ
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • zochin (66.181.161.6)
    Энэ удаа ЕС -ын ажлыг өнжвөл дээргүй юу?
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Amjilt (66.181.184.250)
    Erch huchtei turiin ajliig sain hiichiheer haritsangui shudarga zaluug demjij bga, amjilt husye
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.212.118.11)
    Эрчтэй хүчтэй амжилттай ажиллаарай
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • зочин (139.5.218.12)
    Зоригтой бөгөөд оновчтой шийвдэр гаргаарай, залуу эрч хүчтэй, шударга гэж үнэлж байгаа шүү өөрийг чинь, Оюун-эрдэнэ сайд аа. Оюутолгойн гэрээг заавал өөрчлөөрэй
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
    15 цаг 9 мин
  • COP17 Ногоон бүсийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, менежментээр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулна
    15 цаг 47 мин
  • Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээний дараах анхны гадаад айлчлалаа Италид хийнэ
    16 цаг 45 мин
  • Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
    16 цаг 48 мин
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
    16 цаг 56 мин
  • Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа
    17 цаг 20 мин
  • Улсын хэмжээнд хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна
    17 цаг 24 мин
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
    17 цаг 58 мин
  • Н.Энхбат: Өмнөговь аймаг 50 МВт-ын ДЦС-аа орон нутгийн бондоор санхүүжүүлнэ
    18 цаг 20 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    18 цаг 29 мин
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
    18 цаг 33 мин
  • Д.Трампын БНХАУ-д хийж буй томоохон айлчлалаас дэлхий нийт юуг хүлээх вэ?
    18 цаг 49 мин
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
    19 цаг 3 мин
  • Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
    19 цаг 13 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
    19 цаг 49 мин
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    20 цаг 11 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    20 цаг 26 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    21 цаг 10 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    21 цаг 22 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    21 цаг 50 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК