

Өнөөдөр зохиогдох арга хэмжээнд:
09:30 цагт "Солонго" сэтгүүлийн уншигчдын уулзалт ярилцлага "Баянгол" зочид буудалд эх
14:00 цагт Хөх хот-Улаанбаатарын захиргааны ажлын уулзалт
19.00 цагаас Соёлын төв өргөөнд "Нууц тарнийн Шаолинь" үшүгийн тоглолт болно.
Анх 1991 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга асан Л. Энэбиш тэргүүтэй төлөөлөгчид Хөх хотод айлчилж Ах дүү хотын харилцаа тогтоох тухай албан ёсны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Yүнээс хойш хоёр хотын бүх талын хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байгаа аж.
Хөх хотын дарга Чинь-И тэргүүтэй төлөөлөгчдийн соёлын арга хэмжээ ирэх баасан гаригт буюу есдүгээр сарын 21-нд өндөрлөнө.
Д.Ундрах 24tsag.mn