УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолготой холбоотой асуудлаар өчигдрөөс эхлэн Төв талбайд суулт зарласан. үүнтэй холбогдуулан Засгийн газрыг төлөөлж ХЗДХ-ийн сайд болон ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Солонгоо нар ирж уулзлаа.
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Солонгоо “Одоогийн байдлаар энэ сарын 31-ний өдөр сөрөг нэхэмжлэл бичих шаардлага үүсээгүй. Мөн татварын арбитрын маргаан байгаа. Хоёрдугаар сарын 21-ны дотор Засгийн газар хариу өгөх ёстой.
Бэлтгэл ажлыг сайн хийх талаар ажиллаж байна.
Учир нь 2018 онд 315 тэрбум, 2020 онд 650 тэрбумын татварын акт тавьсан ч Оюутолгой компани төлөхгүй гэж байр суурь гаргасан. Тиймээс Засгийн газраас татварын акт төлүүлэх байр сууриа хамгаалж оролцоно” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)