УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо Банкны тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийн талаар хуралдаж байна. Энэ үеэр гишүүдийн хэлсэн онцлох үгийг хүргэж байна.
Ж.Ганбаатар: Гишүүдийн санал санаачилгаар банкны хадгаламжийн хүү сайн буурсан. Ялангуяа долларын хадгаламжийн хүү жилийн хоёр хувиас хэтрэхгүй байгаа байх. Харин төгрөгийн хадгаламж 9-10 хувьтай байгаа байх.
Гэтэл эх үүсвэр нь буурчихаад байхад зээлийн хүү буурахгүй байна.
30 жил ярилаа. Банкны зээлийн хүүг зах зээлийнхээ жамаар буулгана гэж хариулдаг. Үнэхээр эдийн засгийг боймилж, ажлын байрыг нэмэгдүүлэхгүй байгаа энэ асуудал руугаа анхаарлаа хандуулаарай. Иргэд ажил, орлоготой байвал ломбард руу гүйгээд байхгүй шүү дээ. Болохгүй бол зээлийн хүүнд хязгаар тавихаас өөр аргагүйд хүрнэ. Эдийн засгийн байнгын хороо шахаж ажиллана. Ломбарданд болоод байхад яагаад банк санхүүгийн байгууллагыг болдоггүй юм. Энэ эрчээ алдахгүй ажиллаарай” гэлээ.
Б.Лхам