БНСУ 70.4 тонн алттайгаараа дэлхийн 100 орныг жагсаасан жагсаалтад 40
дүгээрт бичигджээ. Энэ нь нийтдээ 290 тэрбум 80 сая доллар болох бөгөөд
дээрх 100 орны алтны нөөцийн дөнгөж 0.2%-ийг эзэлж байгаа аж.

БНСУ 70.4 тонн алттайгаараа дэлхийн 100 орныг жагсаасан жагсаалтад 40 дүгээрт бичигджээ. Энэ нь нийтдээ 290 тэрбум 80 сая доллар болох бөгөөд дээрх 100 орны алтны нөөцийн дөнгөж 0.2%-ийг эзэлж байгаа аж. Гэвч эдийн засгийнхаа үзүүлэлтийн хувьд Солонгос улсаас хавьгүй доор байгаа Египт 75.6 тонн, Индочнези 73.1 тонн алттайгаараа тус улсын өмнө бичигдэж байгаа юм байна.
Байдал ийм байгаа үед Солонгосын төв банк болох Хангуүг Банк нь өнгөрсөн оны зургадугаар сард, сүүлийн 13 жилийн дотор анх удаагаа 40 тонн алт худалдан авч нөөцдөө нэмсэн хэдий ч алтны нөөц багатай улсын тоонд орсоор байгаа гэнэ.
Одоогоор дэлхийд ахмгийн их алттай орны жагсаалтыг АНУ 8133.5t , Герман 3395.5 тонн алттайгаараа тэргүүлж байна.
Б.Чимэг