Солонгост зартай зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн нэгэн толгойлогчийн хурим болжээ.
Солонгост зартай зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн нэгэн толгойлогчийн хурим болжээ. Хуримын ёслол үнэхээр сүртэй болж тус улсын өнцөг булан бүрээс мафийн толгойлогч, гишүүд хүрэлцэн ирсэн ойрын хэдэн жилдээ болж байгаагүй хурим болсон хэмээн тус улсын хэвлэл мэдээллээр мэдээлж байна.Хурим 50 мянган хүн амтай Кёнгбук, Жонгдугүн хотын соёлын төв өргөөнд болж мафийн 1500 гаруй хүн цугларчээ.Соёлын ордны гадаах 300 автомашины зогсоолд 800 гаруй автомашин ирсний 70 хувь нь BMW , Бенз зэрэг гадаадын автомашинууд байсан төдийгүй 300 гаруй баярын цэцэг соёлын ордны доторх танхимаас эхлэн гадаа үүд хүртэл өрөөтэй байсан нь хэр хэмжээний томоохон хурим болсныг илэрхийлж байсан ажээ.
Хуримын эзэн , сүйт залуу Ким өдгөө 51 настай бөгөөд бага залуугаасаа зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлд багтаж ирсэн аж.
Солонгос улсын өнцөг болгоноос цугларсан мафийнхан энэ өдөр бие биетэйгээ 90 хэм мэхийн ёсолж байсан байна. Мөн хурмын аюулгүй байдлыг хангахаар Кёнгбук аймгийн цагдаагийн газрынхнаас 50 цагдаа гарган хамгаалжээ.



















































