УИХ-ын ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна.
С.Бямбацогт: Цар тахлын үед хүний эрхийг зөрчсөн олон асуудал гарлаа. Энэ талаар хуулийн төсөлд хэрхэн тусгаж байгаа вэ. Мөн оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлөх асуудал юу болсон бэ?
Ц.Туваан: Өмчийн хэлбэр үл харгалзан сургалтын төлбөрийг хөнгөлж, чөлөөлөх ёстой. Энэ талаар хуулийн төсөлд туссан. Мөн оюутнууд дотуур байранд орохдоо бүтэн жилийн төлбөрөө бүтэн төлдөг. Энэ талаар зохицуулалт оруулсан.
А.Сүх