УИХ-ын ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Саяхан Сувилагчдын нэгдсэн холбооны төлөөлөл ирж уулзсан. Эмч, сувилагч нар хүүхдүүдээ гэртээ их үлдэж байна. Сургууль, цэцэрлэг хаагдсан. Хүүхдүүдээ түгжээд яваад өгдөг.
Цагдаа, онцгойгийнхон ч адилхан.
Тиймээс нийслэлийн 9 дүүрэгт нэг, нэг цэцэрлэг нээж өгөх үү. Эсвэл томоохон эмнэлгүүдийн хажууд өдөр өнжүүлэх ажиллуулах уу. Ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулж өгөхгүй бол болохгүй нь. Шаардлагатай бол Их хурал дээр хуулийн зохицуулалт дээр нь анхаарах”-ыг уриаллаа.
А.Сүх